МЭДЭГДЭЛ

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар шийдвэрээр “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж Татан буулгах комисс томилогдон ажиллаж байна. Иймд “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-аас авлагатай хувь хүн, хуулийн этгээд нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн тооцоо нийлж, баталгаажуулахыг мэдэгдье. Дээр дурдсан хугацаанд тооцоо нийлж, баталгаажуулаагүй өр, авлагыг хариуцан шийдвэрлэх боломжгүй. Шаардлагатай мэдээллийг тус комиссын нарийн бичгийн дарга Ц.Бат-Эрдэнэ- 99069515, нягтлан бодогч С.Алтантуяа - 99088108 нартай холбогдож авна уу. Хаяг: Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан Гүний гудамж-18/1, Даун Таун барилга, 9-р давхар, 901, 902 тоот.

ТАТАН БУУЛГАХ КОМИСС

2020.10.16

МЭДЭГДЭЛ

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоол, “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт хувийн ХОС ТЗК” ХХК-ийн Нэгж эрх эзэмшигч гишүүдийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02/20 дугаар шийдвэрээр“Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт хувийн ХОС ТЗК” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж Татан буулгах комисс томилогдон ажиллаж байна. Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 436 дугаар тогтоолоор баталсан “Хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос томилогдсон эрх хүлээн авагч ажиллаж байна. Иймд “Хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.4.7 дахь заалтын дагуу “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт хувийн ХОС ТЗК” ХХК-аас авлагатай хувь хүн, хуулийн этгээд нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор доорх хаягаар ирж тооцоо нийлж, баталгаажуулахыг мэдэгдье. Дээрх хугацаанд тооцоо нийлж, баталгаажуулаагүй өр, авлагыг хариуцан шийдвэрлэх боломжгүй. Шаардлагатай мэдээллийг тус комиссын нарийн бичгийн дарга Ц.Бат-Эрдэнэ - 99069515, нягтлан бодогч С.Алтантуяа - 99088108 нартай холбогдож авна уу. Хаяг: Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан Гүний гудамж-18/1, Даун Таун барилга, 9-р давхар, 901, 902 тоот.

ТАТАН БУУЛГАХ КОМИСС

МЭДЭГДЭЛ

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоол, “Ди Би Эм Ногоон хөгжил хувийн ХОС ТЗК” ХХК-ийн Нэгж эрх эзэмшигч гишүүдийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01/20 дугаар шийдвэрээр“Ди Би Эм Ногоон хөгжил хувийн ХОС ТЗК” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж Татан буулгах комисс томилогдон ажиллаж байна. Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 436 дугаар тогтоолоор баталсан “Хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос томилогдсон эрх хүлээн авагч ажиллаж байна. Иймд “Хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.4.7 дахь заалтын дагуу “Ди Би Эм Ногоон хөгжил хувийн ХОС ТЗК” ХХК -аас авлагатай хувь хүн, хуулийн этгээд нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор доорх хаягаар ирж тооцоо нийлж, баталгаажуулахыг мэдэгдье. Дээрх хугацаанд тооцоо нийлж, баталгаажуулаагүй өр, авлагыг хариуцан шийдвэрлэх боломжгүй. Шаардлагатай мэдээллийг тус комиссын нарийн бичгийн дарга Ц.Бат-Эрдэнэ - 99069515, нягтлан бодогч С.Алтантуяа - 99088108 нартай холбогдож авна уу. Хаяг: Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан Гүний гудамж-18/1, Даун Таун барилга, 9-р давхар, 901, 902 тоот.

ТАТАН БУУЛГАХ КОМИСС