“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь 2018 онд ҮСХОС хувийн хөрөнгө оруулалтын санг Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох хууль, журмын дагуу бүртгүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Тус сан нь өөрийн хөрөнгө оруулалтын бодлого, зарчимд нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Мөн хөрөнгө оруулалтын багцын тодорхой хэсгийн урьдчилсан тооцоо, судалгаагаар нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжтэй нь тогтоогдсон боловч хөгжүүлэлт зайлшгүй шаардлагатай төслүүдийн санхүүжилтэд зарцуулах юм.

Сангийн нэр: Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт хувийн ХОС ТЗК
Сангийн менежер Ди Би Эм ассет менежмент ҮЦК
Сангийн хөрөнгө оруулагч: Монгол Улсын Хөгжлийн банк
Үүсгэн байгуулагдсан огноо: 2018-07-05
Хөрөнгө оруулалтын амлалтын хэмжээ: 100 сая ам.доллар /тэнцүү хэмжээний төгрөг/
Үйл ажиллагааны хугацаа: 10 жил
Сангийн доод өгөөж (жилд) 10%
Хөрөнгө оруулалтын салбар:
  • Уул уурхай
  • Хүнд үйлдвэр
  • Дэд бүтэц
  • Эрчим хүч
  • Мэдээллийн технологи
  • Инноваци

Тус ҮСХОС-гаас санхүүжилт хүсэгч нь “Санхүүжилт хүсэгч нарт зориулсан гарын авлага”-тай ЭНД дарж танилцах боломжтой.

Тус хөрөнгө оруулалтын сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг nsif@dbm.mn-д хандаж авна уу.