Манай компани нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, сангийн хөрөнгийг гэрээний дагуу удирдах мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

Дотоод гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татах замаар тодорхой зорилго чиглэл бүхий томоохон хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулж, Монгол улсын эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдэд урт хугацаатай, уян хатан нөхцөл бүхий санхүүжилт хийснээр улс орныхоо нийгэм эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын эрсдэлийг бууруулах, тэдний оруулсан хөрөнгийн өгөөжийг амласан түвшнөөс бууруулахгүй байх нь бидний зорилго юм.

Томоохон хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулснаар олон улсын хөрөнгө оруулагч нар Монгол улсад хөрөнгө оруулах суваг нэмэгдэх юм. Тухайлбал тэдгээр хөрөнгө оруулагч нар манай байгуулсан санд шууд хөрөнгө оруулалт хийх эсхүл тухайн сангаас хөрөнгө оруулж буй төслүүдэд хамтын санхүүжилт хийх боломжтой. 

Өнөөгийн байдлаар “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-гийн үйл ажиллагааг сэргээхээр ажиллаж буй бөгөөд цаашид “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”, “Монголын ногоон хөгжлийн сан” болон бусад томоохон сангуудыг үүсгэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.