Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Улаанбаатар хотын захиргааны (УБХЗ) хамтран Улаанбаатар хотын 100 га гэр хорооллыг дахин төлөвлөн, 10’000 орлогод нийцсэн эко орон сууц барьж гэр хорооллоос ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, амьдрахад таатай эко хороолол болгон хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн хэрэгжүүлж байна.

Дээрх төсөл нь гаднын нөлөөнд өртөмтгий, стандартын шаардлага хангахгүй, агаар, орчныг ихээр бохирдуулагч гэр хорооллуудыг төлбөрийн чадварт нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалтын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай эко хорооллууд болгон өөрчлөх тогтвортой, цогц шийдлүүдийг агуулсан томоохон хэмжээний төсөл юм.

Төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дараах шийдвэрүүд гарсан.

  • Уур амьсгалын ногоон сангийн ТУЗ-ийн 2018.02.28-ний өдрийн хурлаар АХБ-аар дамжуулан хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийг МУ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг УАНС-гаас олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс ЭХОНОСС-д хуваарилан хөрөнгө оруулахаар шийдвэрлэгдсэн. 
  • АХБ-ны ТУЗ-ийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийг баталсан.
  • АХБ болон МУЗГ/СЯ хооронд үндсэн зээлийн гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулж оролцогч талуудын хооронд төслийн гэрээнүүдийг байгуулсан нь УИХ-аар 2019 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр соёрхон батлагдсан.

Уг төслийн санхүүжилтийг хэрэгжүүлэх хүрээнд Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь “Эко хороолол болон орлогод нийцсэн орон сууцны сан”-г хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр байгуулж дээрх төслийн хүрээнд төлөвлөгдөж байгаа эко хороололд баригдах ногоон орон сууц, худалдаа, үйлчилгээний талбай зэргийн барилгын ажлыг гүйцэтгэх байгууллагуудад богино хугацаат санхүүжилт олгох, бага болон дунд орлоготой өрхүүдэд урт хугацаатай ногоон орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөн АХБ-тай хамтран ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.adb.org/projects/49169-002/main  

https://ub-greenhousing.mn/