Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2014, 2016, 2017, 2020 онуудад баталсан бодлого, чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөнд Ногоон хөгжлийн бодлого баримтлах, үүнтэй холбоотой ногоон санхүүгийн тогтолцоог бий болгох асуудал ямагт туссаар ирсэн билээ. Энэ зорилгын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан үндэсний ногоон санхүүгийн корпораци (НСК) байгуулах замаар ногоон эдийн засгийг дэмжих арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.