“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”,  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн  үзэл баримтлал 2030”, Улсын Их Хурлаас баталсан “Алсын Хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д санхүү, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн, эдийн засгийг тэтгэсэн, уян хатан, цахим технологид суурилсан олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх гарц шийдлүүдийг тусгасан. Дээрх хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын эдийн засгийн олон тулгуурт суурь бүтцийг оновчтой бүрдүүлэхэд тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр ашигтай, урт хугацааны төслүүдийг санхүүжүүлэхэд анхаарна. Мөн түүнчлэн эдгээр төслийн хөгжүүлэлтийг санхүүжүүлэхэд оролцож болно.

 

*Тухайн хөрөнгө оруулалтын сангийн бодлого, зорилтоос хамаарч энд заасан салбарын төслүүдийг санхүүжүүлэхгүй байж болзошгүй тул тухайн сангийн бодлоготой танилцаж, хөрөнгө оруулах салбарын мэдээллийг нарийвчилж авна уу.