Таныг “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компани болон итгэмжлэн удирдаж буй сангуудын санхүүгийн тайлан балансыг олон улсын болон монгол улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу бэлтгэж, хяналт тавих, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх.

Ажлын байрны шаардлага:

  1. Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Монгол улсад бүртгэлтэй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байх;
  3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Нягт нямбай хариуцлагатай;
  5. Тогтвор суурьшилтай ажиллах;
  6. Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх;
  7. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй байх;
  8. Хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажиллаж байсан болон Азийн хөгжлийн банк эсвэл бусад олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Анкет /төрийн албан хаагчийн/
  3. Товч намтар /CV/
  4. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
  6. Иргэний оршин суугаа газрын хаяг /E-Mongolia /
  7. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /2 хувь/
  8. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхийн хуулбар /хүчинтэй байх/
  9. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  /E-Mongolia/
  10. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт E-Mongolia/
  11. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
  12. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт /E-tax.mta.mn/
  13. Зээлийн мэдээллийн лавлагаа /E-Mongolia/
  14. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Анкет, материалыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.

Бусад

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Төрөл: Бүтэн цагийн

Холбоо барих

Утас: 77117977

Материал хүлээн авах И-мэйл: /info@dbmamc.mn/

Веб сайт: http://www.dbmamc.mn/

Зар мэдээ