Таныг “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

Ажлын байрны тодорхойлолт

"Ди Би Эм ассет менежмент" ХХК нь хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн хайж байна. Тус албан тушаалд Байгаль орчин, нийгэм засаглал ба тогтвортой байдлын тайлан боловсруулах, хэрэгжилтийг хангах, ESG стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, сайжруулалтын санал боловсруулах ажлыг хариуцан ажиллана.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Байгаль орчин, нийгэм засаглалын үнэлгээ хийх, тайлан боловсруулах, хяналт тавих үүрэгтэй. Олон улсын стандарт, шаардлагуудыг хангасан байгаль орчны менежментийн системийг хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангана. ESG стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, сайжруулалтын санал боловсруулах. Нийгэм, жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Байгаль орчин/нийгмийн шинжлэх ухаан /хууль/ банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, санхүүгийн шинжээч чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Байгал орчин, банк санхүүгийн салбарт 2-с дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай;
  • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй болон БОНЗ-ийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Анкет, материалыг 2025 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.

Бусад

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Түвшин: Мэргэжилтэн

Төрөл: Бүтэн цагийн

Холбоо барих

Утас: 77117977

И-мэйл: /info@dbmamc.mn/

Веб сайт: http://www.dbmamc.mn/

Материал хүлээн авах: Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн - Ди Би Эм ассет менежмент ХХК - Ламбда

Зар мэдээ