Таныг “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу Сангийн менежер ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хөрөнгө оруулалтын стратеги, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ. Мөн санхүүгийн зах зээлийн судалгаа шинжилгээг хийж, хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлно.

Сангийн хөрөнгө оруулалтын багцын гүйцэтгэлийг хянаж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, тайлагнана. Хөрөнгө оруулагчдын өгөөжийг оновчтой байлгах, сангийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

  • Хөрөнгө оруулалтын багцын төрөлжүүлэлт хийх
  • Зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх
  • Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах
  • Эрсдэлийн удирдлагын тайлан бэлтгэх
  • Хөрөнгө оуулагчидтай харилцах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний чадвартай байх;
  • Удирдан зохион байгуулах, асуудалд дүн шинжилгээ хийх, зөв шийдвэр гаргах, манлайлал болон харилцааны зөв хандлага, өндөр ур чадвартай;
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос мэргэжлийн эрх олгох журмын дагуу эрхлэх ажил, үйлчилгээний төрөлд нийцсэн эрх авсан байх;
  • Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх банкнаас бусад санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан байх.

Анкет, материалыг 2025 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.

Бусад

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Түвшин: Нэгжийн захирал

Төрөл: Бүтэн цагийн

Холбоо барих

Утас: 77117977

И-мэйл: /info@dbmamc.mn/

Веб сайт: http://www.dbmamc.mn/

Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер

Хөрөнгө оруулалтын сангийн менежер - Ди Би Эм ассет менежмент ХХК - Ламбда

Зар мэдээ