Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Оффис менежер ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, оффисын хэрэгцээт материал, тоног төхөөрөмжийн хангамжийг хариуцан, ажлын байрны орчныг цэвэр, эмх цэгцтэй байлгах. Гүйцэтгэх захирал болон ажилтнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Ажлын байрны шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Оффис программд хэрэглээний түвшинд ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, эерэг зөв хандлагатай
  • Хариуцлагатай

Анкет, материалыг 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.

Бусад

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Төрөл: Бүтэн цагийн

Холбоо барих

Утас: 77117977

И-мэйл: /info@dbmamc.mn/

Веб сайт: http://www.dbmamc.mn/

Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Оффис менежер

Ажлын байр | Ламбда - Шилмэл талентуудыг шилдэг төсөлтэй холбох платформ

Зар мэдээ