dbmamc.mn

Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компани болон итгэмжлэн удирдаж буй сангуудын санхүүгийн тайлан балансыг олон улсын болон монгол улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу бэлтгэж, хяналт тавих, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх.

  • Төсөв төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих, удирдлагыг шаардлагатай тайлан мэдээллээр хангах.
  • Татварын тайлан, нийгмийн даатгалын тайланг хугацаанд нь гаргах
  • Өдөр тутмын банкны гүйлгээ, төлбөр тооцоог хянах
  • Санхүүгийн дотоод хяналтын системийг боловсронгуй болгох
  • Аудитын байгууллагатай хамтран ажиллах

Ажлын байрны шаардлага:

  1. Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Монгол улсад бүртгэлтэй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байх;
  3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Нягт нямбай хариуцлагатай;
  5. Тогтвор суурьшилтай ажиллах;
  6. Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх
  7. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй. Хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажиллаж байсан болон Азийн хөгжлийн банк эсвэл бусад олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Анкет /төрийн албан хаагчийн/
  3. Товч намтар /CV/
  4. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
  6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
  7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  /E-Mongolia/
  8. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт E-Mongolia/
  9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
  10. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт /E-tax.mta.mn/
  11. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
  12. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Анкет, материалыг 2025 оны  03 дугаар сарын 15-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.

Бусад

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Төрөл: Бүтэн цагийн

Холбоо барих

Утас: 77117977

И-мэйл: /info@dbmamc.mn/

Веб сайт: http://www.dbmamc.mn/

Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Ерөнхий нягтлан бодогч

Ерөнхий нягтлан бодогч | 4 cая - 5 cая/сард Бүтэн цаг

 

Зар мэдээ