Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга ажлын байранд урьж байна.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
1. ХЭХ болон ТУЗ-ийн хурлын бэлтгэл хангах, хуралдуулах үйл ажиллагааг зохион байгуулах;
2. ТУЗ-ийн хурлын шийдвэрийг батлуулах, хяналт тавих, шийдвэрийн биелэлт, явцын талаар ТУЗ-ийн дарга, гишүүдийг мэдээллээр хангах, ТУЗ-ийн бичиг хэргийг хариуцан хөтлөх;
3. Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, Гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль, эрх зүйн болон СЗХорооноос хүлээн зөвшөөрөгдсөн бусад мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
2. Тухайн албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Санхүүгийн салбарт 2-аас доошгүй жил ажилласан байх;
4. Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Анкет /төрийн албан хаагчийн/
3. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
4. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
5. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
7. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/
8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
9. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт /E-tax.mta.mn/
10. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
11. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Анкет, материалыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Төрөл: Бүтэн цагийн
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр 14 давхар 1401, 1402 тоот.
Утас : 77117977
И-мэйл: info@dbmamc.mn
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга

Зар мэдээ
- Оффис менежер
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Ерөнхий нягтлан бодогч
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Тооцооны нягтлан бодогч
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зар
- Комплайнсын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн эрсдэлийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Дотоод хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Эрсдэлийн шинжээч сонгон шалгаруулалтын зар
- Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР