Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Комплайнсын мэргэжилтний ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, стандарт, компанийн дотоод дүрэм журамтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, нийцүүлэх ажиллагааг зохион байгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд байгууллагын газар, хэлтэс, нэгжид дэмжлэг үзүүлэх, комплайнсын зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, хууль эрх зүй, банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль, аудит, дотоод хяналт шалгалт, комплайнсын чиглэлээр мэргэшсэн байх;
- Асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, шуурхай ажиллах болон багаар эсхүл бие даан ажиллах, хариуцлага хүлээх чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Төрийн албан хаагчийн анкет болон CV;
- Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-14200, 48-р байр, 14 давхарт 1401,1402 тоот
Утас : 7711-7977
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - КОМПЛАЙНСЫН МЭРГЭЖИЛТЭН

Зар мэдээ
- Оффис менежер
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Ерөнхий нягтлан бодогч
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Тооцооны нягтлан бодогч
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зар
- Комплайнсын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн эрсдэлийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Дотоод хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Эрсдэлийн шинжээч сонгон шалгаруулалтын зар
- Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР