dbmamc.mnТаныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компани болон удирдаж буй сангуудын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах бодлогыг тодорхойлох, НББ-ийн стандарт, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд компани болон сангуудын төлбөр тооцоо, бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв хөтөлж тайлагнах, удирдлагыг санхүүгийн бодит мэдээллээр хангах.

Ажлын байрны шаардлага:

  1. Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Монгол улсад бүртгэлтэй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байх;
  3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Нягт нямбай хариуцлагатай;
  5. Тогтвор суурьшилтай ажиллах;
  6. Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх
  7. Хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажиллаж байсан болон Олон улсын ACCA, CFA, татварын итгэмжлэгдсэн зөвлөх зэрэгтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Анкет /төрийн албан хаагчийн/
  3. Товч намтар /CV/
  4. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
  6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
  7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  /E-Mongolia/
  8. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт E-Mongolia/
  9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
  10. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт /E-tax.mta.mn/
  11. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
  12. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Бусад хууль тогтоомжид заасан шалгуурыг хангасан байх.

Дараах шаардлагыг хангасан тохиолдолд давуу тал болно:

  1. Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, хөрөнгө менежментийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай байх;
  2. CFA буюу Мэргэшсэн санхүүгийн шинжээчийн цол авсан эсхүл 2 дугаар шатны шалгалтад тэнцсэн байх.

Анкет, материалыг 2024 оны  10 дугаар сарын 12-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.

Төрөл: Бүтэн цагийн

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр 14 давхар 1401 тоот.

Утас : 77117977

И-мэйл: info@dbmamc.mn

Веб сайт: http://www.dbmamc.mn/

Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Нягтлан бодогч (zangia.mn)

 

Зар мэдээ