Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын мэргэжилтэн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
- Компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх, үйл ажиллагаа болон санхүүгийн нийцтэй байдалд дотоод аудитын шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, дүгнэлт зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хангуулах,
- Дотоод аудитын үйл ажиллагааг сайжруулах, үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах процесс, бодлого, журамд тасралтгүй сайжруулалт хийх.
- Компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Дотоод аудитораар ажиллаж байсан туршлагатай (мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх)
- Мэргэшсэн аудитор байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
- Ял шийтгэлгүй байх;
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх;
- Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх эрх авсан байх;
- Олон улсын CIA, ACCA, CFA, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөх зэрэгтэй бол давуу тал болно.
Ерөнхий ур чадвар:
- Харилцааны ур чадвартай
- Уян хатан, дасан зохицох чадвартай
- Багаар хамтран ажиллах чадвартай
Мэргэжлийн ур чадвар:
- Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Тооцоолол, судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай
- Тайлан боловсруулах, тайлагнах чадвартай
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Анкет /төрийн албан хаагчийн/
- Товч намтар /CV/
- Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia - 2 хувь/
- Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /2 хувь/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
- ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж БАЙГАА эсэх тодорхойлолт /E-Mongolia/
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж БАЙСАН эсэх тодорхойлолт /E-Mongolia/
- Зээлийн мэдээллийн лавлагаа, эсхүл хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
- Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ үзүүлэх эрхийн үнэмлэх
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Ажлын байранд тавигдах шаардлагыг хангасныг нотлох бусад баримтууд
Анкет, материалыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Төрөл: Бүтэн цагийн
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр 14 давхар 1401, 1402 тоот.
Утас : 77117977
И-мэйл: info@dbmamc.mn
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Дотоод аудитор/дотоод хяналтын мэргэжилтэн (zangia.mn)
Дараах цахим хаягаар материалаа ирүүлж болно: myagmarsuren@dbmamc.mn)

Зар мэдээ
- Оффис менежер
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Ерөнхий нягтлан бодогч
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Тооцооны нягтлан бодогч
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зар
- Комплайнсын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн эрсдэлийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Дотоод хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Эрсдэлийн шинжээч сонгон шалгаруулалтын зар
- Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР