НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/22 дугаар тогоолоор уг компанийн эзэмшлийн суудлын автомашиныг “нээлттэй” дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Нээлттэй дуудлага худалдааны зарыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаанд Өнөөдөр сонины 2022 оны 02 дугаар 01-ний өдрийн №23 дугаарт, мөн тус компанийн www.dbmamc.mn цахим хуудсанд байршуулсан билээ.
Дээрх хугацаанд энэхүү Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн оролцогч байгаагүй тул холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн эхний дуудлага худалдаагаар тогтоосон доод үнийг өөрчлөлгүйгээр, хоёр дахь удаагийн дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар боллоо.
- Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
Өмчлөгч: “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Марк: Toyota Land Cruiser 200
Үйлдвэрлэгдсэн огноо: 2014 он
Импортлогдсон огноо: 2014/11/06
Хөдөлгүүрийн багтаамж: B, 4461
Хөдөлгүүр: Дизель
Хурдны хайрцаг: Автомат
Өнгө: Хар
Дугаар: 8600 УБА
- Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа |
2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт |
Дуудлагын худалдаа болох газар |
Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө -19, 12 давхрын хурлын өрөө. |
Тээврийн хэрэгслийн марк |
8600 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн суудлын автомашин. |
Худалдах доод үнэ |
105,500,000 (нэг зуун таван сая таван зуун мянган) төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
Худалдах доод үнийн 15 хувь буюу 15,825,000 (арван таван сая найман зуун хорин таван мянга) төгрөг. |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 7 хоногийн дотор төлнө. |
Дэнчинг байршуулах данс |
Хүлээн авагч байгууллага:Төрийн банк Дансны дугаар: 106000053396 Дансны нэр: “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК |
Дэнчинг байршуулах хугацаа |
2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 12:00 хүртэл |
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг бичгээр компанийн Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө-19, 12 давхрын 1214 тоот өрөөнд 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
- Худалдах хөрөнгийн талаарх мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг хөрөнгийн өмчлөгч болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 77117977 утсаар авна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг энд дарж авна уу.
ӨМЧ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ

Зар мэдээ
- Оффис менежер
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Ерөнхий нягтлан бодогч
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Тооцооны нягтлан бодогч
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зар
- Комплайнсын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн эрсдэлийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Дотоод хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Эрсдэлийн шинжээч сонгон шалгаруулалтын зар
- Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР