Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 23 09:40

БНСУ-ын эдийн засаг 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн хүнд улирлаа үдлээ. Оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн нь өмнөх улирлаас 1.4 хувиар агшсаныг БНСУ-ын Төв банк мэдээлэв.

БНСУ-ын эдийн засгийн агшилтад “COVID-19”-ийн тархалтаас үүдэж хэрэглээ хумигдсан, бизнесийн идэвхжил саарсан нь голлон нөлөөлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ажлын байрыг хамгаалж, эдийн засгаа дэмжих арга хэмжээний гурав дахь багц санхүүжилтийг танилцуулаад байгаа юм. Олон Улсын Валютын Сан БНСУ-ын эдийн засгийг энэ онд “Их 7”-ийн орнуудтай харьцуулахад бага хувиар агшина гэж таамаглажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ