Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 23 09:20

Европын Комисс эдийн засгаа сэргээхэд хоёр их наяд евро буюу 2.2 их наяд ам.доллар зарцуулах төлөвлөгөө боловсруулж байна.

Европын Холбооны 27 орны Засгийн газрын тэргүүнүүд цар тахлын асуудлыг шийдэх дараагийн алхмуудаа энэ пүрэв гарагт цахимаар хуралдаж, хэлэлцэх юм. Ийнхүү бүс нутгийн орнуудын эдийн засгийг аврах багц арга хэмжээний төсөл дээр маргаантай байгаа ч Европын Төв банк мөн арга хэмжээ аваад байна. Тус банк банкнуудад зээл олгосныхоо хариуд найдваргүй ангиллын бондуудыг нь барьцаа байдлаар авна гэдгээ мэдэгдээд байгаа юм. “COVID-19” цар тахлын улмаас Европт 100 мянга гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ