Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 22 15:00

Цар тахлаас үүдэн “Coca-Cola” компани энэ оны төлөвөө таамаглах боломжгүй нөхцөлтэй тулгараад байна.

Үүний дотор II улиралд шинэ төрлийн “коронавирус”-ийн үзүүлэх нөлөө их байх магадлалтай гэж таамаглаж байгаа ажээ. “Coca-Cola” компанийн мягмар гарагт танилцуулсан санхүүгийн тайланг харвал борлуулалт нь олон улсад дөрөвдүгээр сар гарснаас хойш 25 хувиар буурсан байна. Хөл хорих, зай барих зэрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд борлуулалтад нь сөргөөр нөлөөлжээ. Ялангуяа тус компанийн орлогын тэн хагасыг бүрдүүлдэг цэнгэлдэх хүрээлэн, энтертайнмент төвүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ