Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 16 12:00

АНУ-ын хамгийн олон үйлчлүүлэгчтэй банк “Bank of America”-ийн ашиг эхний улиралд 45 хувиар уналаа. Бусад өрсөлдөгчид нь ч мөн адил ашгийнхаа хагас орчмыг алдсан байна.

Үүний зэрэгцээ цаашдаа зээлийн төлбөрийн дефолт нэмэгдэх нь гарцаагүй гэж “Wall Street”-ийн аварга банкнууд дүгнэж байна. Үүнтэй холбоотойгоор “Bank of America” эрсдэлээс хамгаалах нөөц хөрөнгөө 4.7 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлжээ. Үүнээс өмнө гол өрсөлдөгчид болох “JPMorgan”, “Wells Fargo” ижил алхам хийснээр Их гурвалын гэнэтийн алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгө 17 тэрбум ам.доллар даваад байна.

Энэ хугацаанд “Citigroup” өндөр савлагаатай байсан бонд, таваар, валютын арилжаанаас 4.8 тэрбум ам.доллар олжээ. Энэ нь сүүлийн найман жилийн хамгийн амжилттай үзүүлэлт болсон байна. Хэдий тийм боловч үүнийг үл харгалзан бусад өрсөлдөгчдийнхөө адилаар алдагдлаас хамгаалах сандаа долоон тэрбум ам.доллар байршуулжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ