Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 16 10:00

Дэлхийн хамгийн чинээлэг 20 орны удирдагчид буурай хөгжилтэй орнуудын зээлийн эргэн төлөлтийг ирэх оны тавдугаар сар хүртэл царцаахаар тохиролцлоо. Ингэснээр үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн дарамт хөнгөлөгдөж байна.

“Их 20”-ийн хурлыг даргалсан Саудын Арабын Сангийн сайд 20 тэрбум гаруй ам.долларын зээлийг царцаана гэж байсан юм. Түүнчлэн арилжааны банк, хувийн хэвшлийн зээл олгогч нарт энэ жишгийн дагуу хөнгөлөлт үзүүлэхийг уриалсан байна. Хэдий тийм боловч тулган шаардалгүй, бүх шийдвэр сайн дурын үндсэн дээр гарах ёстой гэж байв. Өрийн хямрал үүсэхээс сэргийлсэн дэмжлэгт Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас зээлдэгч 76 орон хамрагдах эрхтэй аж.

Одоогоор Монголд Хөгжлийн агентлагийн нийт 386 сая ам.долларын санхүүжилт бүхий 16 төсөл хэрэгжиж байна. Хөгжлийн дэмжлэг хүртэгч орнууд энэ онд 40 тэрбум орчим ам.долларын өр барагдуулах хуваарьтай байжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ