Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 13 17:15

Монголбанкны мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, есөн хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Энэ нь сүүлийн 13 жилийн доод түвшин юм. Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮН Ц.МӨНХБАЯР

https://www.youtube.com/watch?v=WVyVf5XyDVs

Монголбанк 2020 оны эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь байна гэж төсөөлжээ. Өмнөх таамагтай харьцуулахад бууруулсан байна. БНХАУ-ын эдийн засагт сэргэх хандлага ажиглагдаж байгаа ч АНУ, Европын зах зээлд хүндрэл үүссэн нь төсөөллийг өөрчилсөн байна.

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БАЯРДАВАА

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=cApBCFZ2d-M&feature=emb_logo

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ