Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 13 16:00

“JPMorgan Chase” банк моргейжийн зээлийн шаардлагыг мягмар гарагаас чангатгах тухай “Reuters” агентлаг мэдээллээ.

Шинээр моргейжийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн кредит оноо 700-аас өндөр байх ёстой бөгөөд урьдчилгаа 20 хувийг төлөх юм байна. Өмнө нь урьдчилгаа төлбөр нь ойролцоогоор 10 хувьтай байсан ажээ. Хэдий тийм боловч мягмар гарагаас эхлэн шинэчлэгдэх журам нь одоо зээл төлж байгаа үйлчлүүлэгчдэд хамаарахгүй юм байна. Энэхүү шийдвэр нь моргейжийн чанаргүй зээл өсөж, ирээдүйд банканд хүндрэл учруулахаас сэргийлсэн алхам гэж салбарынхан дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ