Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 10 16:00

БНХАУ-ын инфляцын түвшин буурч, 2019 оны аравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрлээ.

Хэрэглээний үнийн индексийн гуравдугаар сарын дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн байна. Харин өмнөх сартай харьцуулахад 0.9 нэгж хувиар буурчээ. Инфляц буюу хэрэглээний үнийн индексийн өсөлтийн хувь БНХАУ-д оны эхний сард 5.4 хүртлээ нэмэгдээд байсан юм. БНХАУ-ын зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ гуравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.3 хувиар өссөн дүнтэй байна.

Хүнсний үнийн өсөлтөд гахайн махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 116 хувиар нэмэгдсэн байгаа нь гол жин дарж байгаа ажээ. Үйлдвэрлэлийн үнийн индекс гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ