2025-04-20
Дууссан
"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Оффис менежер ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, оффисын хэрэгцээт материал, тоног төхөөрөмжийн хангамжийг хариуцан, ажлын байрны орчныг цэвэр, эмх цэгцтэй байлгах. Гүйцэтгэх захирал болон ажилтнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
Ажлын байрны шаардлага:
1. Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
3. Оффис программд хэрэглээний түвшинд ажиллах чадвартай;
4. Багаар ажиллах чадвартай;
5. Харилцааны өндөр ур чадвартай;
6. Хувийн зохион байгуулалт сайтай, эерэг зөв хандлагатай;
7. Хариуцлагатай
Анкет, материалыг 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Оффис менежер
Ажлын байр | Ламбда - Шилмэл талентуудыг шилдэг төсөлтэй холбох платформ
2025-03-27
Дууссан
"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК
“ДИ БИ ЭМ АССЕТ МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 276 дугаар тогтоолоор батлагдсан ““Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1 дэх заалт, “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд харшлаагүй байх;
3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
4. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
5. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д заасан шаардлага болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5.Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
6. Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
7. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан болон байгаа эсэх лавлагаа;
8. Урьд нь ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;
9. Банк санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
10. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
11. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхийн хуулбар;
12.Компаниас шаардсан бусад материал
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг хүртэл “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн info@dbmamc.mn цахим шуудан болон цаасаар Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойрог, 48 дугаар байр, 14 давхар, 1401 тоот хаягт хүлээн авна.
Нэмэлт мэдээллийг компанийн 77117977 дугаарын утаснаас авна уу.
2025-03-19
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компани болон итгэмжлэн удирдаж буй сангуудын санхүүгийн тайлан балансыг олон улсын болон монгол улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу бэлтгэж, хяналт тавих, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх.
Ажлын байрны шаардлага:
1. Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Монгол улсад бүртгэлтэй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байх;
3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
4. Нягт нямбай хариуцлагатай;
5. Тогтвор суурьшилтай ажиллах;
6. Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх;
7. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй. Хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажиллаж байсан болон Азийн хөгжлийн банк эсвэл бусад олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Анкет /төрийн албан хаагчийн/
3. Товч намтар /CV/
4. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
8. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт E-Mongolia/
9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
10. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт /E-tax.mta.mn/
11. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
12. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Анкет, материалыг 2025 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Ерөнхий нягтлан бодогч
Ерөнхий нягтлан бодогч | 4 cая - 5 cая/сард Бүтэн цаг
2025-03-19
Дууссан
"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК
Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Байгаль орчин, нийгэм засаглал ба тогтвортой байдлын тайлан боловсруулах, хэрэгжилтийг хангах, ESG стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, сайжруулалтын санал боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага • Байгаль орчин/нийгмийн шинжлэх ухаан /хууль/ банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, санхүүгийн шинжээч чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх; • Байгаль орчин, банк санхүүгийн салбарт 2-с дээш жил ажилласан туршлагатай байх; • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай; • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай; • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай; • Харилцааны өндөр ур чадвартай;
Нэмэлт мэдээлэл
Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй болон БОНЗ-ийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Түвшин: Мэргэжилтэн
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
Байгаль орчин, нийгэм, засаглалын менежер | 2 cая - 3 cая/сард Бүтэн цаг
2025-02-27
Дууссан
"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК
Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хөрөнгө оруулалтын стратеги, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ. Санхүүгийн зах зээлийн судалгаа шинжилгээг хийж, хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлно. Сангийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хянаж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, тайлагнана. Хөрөнгө оруулагчдын өгөөжийг оновчтой байлгах, сангийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Хөрөнгийн зах зээлд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх; • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай; • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн; • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай; • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай; • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай; • Харилцааны өндөр ур чадвартай; • Багаар ажиллах чадвартай. • Үнэт цаасны зах зээлд ажиллах эрх авсан байвал давуу тал болно.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Түвшин: Дунд шатны удирдлага
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: https://www.zangia.mn/job/_pdi9lmxkar
https://lambda.global/jobs/1002
2025-02-27
Дууссан
"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК
Тооцооны нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн өдөр тутмын санхүүгийн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэх, боловсруулах, тайлагнан ажиллана. Банк, төлбөр тооцоо, кассын гүйлгээ, цалингийн тооцоолол, шилжүүлэг, харилцагчийн данс, татварын тайлан тооцоог цаг хугацаанд нь гүйцэтгэнэ. • Санхүүгийн тайлан баланс бэлтгэх • Төсөв, төлөвлөгөөний гүйцэтгэлийг гаргах • Татвар, нийгмийн даатгалын тайланг хугацаанд нь гаргах • Харилцагч, хамтрагч байгууллагуудтай санхүүгийн тооцоо хийх
Ажлын байранд тавигдах шаардлага • Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Банк санхүүгийн салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх; • Албан бичиг, баримтыг боловсруулах, танилцуулах чадвартай; • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай; • Харилцааны өндөр ур чадвартай;
Нэмэлт мэдээлэл Санхүүгийн Smart balance lite программ дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Түвшин: Дунд шатны удирдлага
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: https://www.zangia.mn/job/_e-vo-iiqu8
https://lambda.global/jobs/992
2025-02-27
Дууссан
"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК
Мэдээлэл технологийн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Систем, сүлжээний удирдлага: Компанийн МТ-ийн дэд бүтэц, сүлжээ, серверийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хяналт тавих, аюулгүй байдлыг хангах. Техник хангамж, програм хангамжийн дэмжлэг: Ажилтнуудын компьютер, төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, шинэчлэлт хийх, програм хангамжийн суулгалт, тохиргоо хийх. • Системийн гүйцэтгэлийг хянах, тайлагнах • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дүрмийг хэрэгжүүлэх • Техникийн баримт бичиг боловсруулах • Нөөцлөлт, сэргээлтийн үйл ажиллагааг хариуцах • Системийн шинэчлэл, сайжруулалтын санал боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага • Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Кибер аюулгүй байдал болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй; • Мэдээллийн технологи, чиглэлээр 2-ээс дээш жилийн ажлын туршлагатай; • Мэдээллийн технологийн эрсдэлийг илрүүлэх, удирдах чадвартай байх; • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай; • Харилцааны өндөр ур чадвартай;
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: https://www.zangia.mn/job/_m_v3ica5l8
https://lambda.global/jobs/995
2025-02-21
Дууссан
"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК
Санхүүгийн шинжээч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах, удирдлагыг мэдээллээр хангах.
Ажлын байранд тавигдах шаардлага • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Банк, санхүүгийн салбарт санхүүгийн шинжээч болон бусад холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх; • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай; • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн; • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай; • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай; • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай; • Харилцааны өндөр ур чадвартай; • Багаар ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Үнэт цаасны зах зээлд ажиллах эрх авсан байвал давуу тал болно.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: https://www.zangia.mn/job/_w5oc-yll0j
https://lambda.global/jobs/994
2025-02-21
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Эрсдэлийн шинжээч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хөрөнгө оруулалт менежментийн компани болон түүний удирдах сангуудад учирсан болон учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар санал, зөвлөмж гаргах, удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага • Санхүү, эдийн засаг, эрсдлийн удирдлага, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Банк, Санхүүгийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх; • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай; • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн; • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай; • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай; • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай; • Харилцааны өндөр ур чадвартай; • Багаар ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Үнэт цаасны зах зээлд ажиллах эрх авсан байвал давуу тал болно.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn
Веб сайт: http://www.dbmamc.mn
Материал хүлээн авах: https://www.zangia.mn/job/_p2az+p155q
https://lambda.global/jobs/993
2024-12-20
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга ажлын байранд урьж байна.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
1. ХЭХ болон ТУЗ-ийн хурлын бэлтгэл хангах, хуралдуулах үйл ажиллагааг зохион байгуулах;
2. ТУЗ-ийн хурлын шийдвэрийг батлуулах, хяналт тавих, шийдвэрийн биелэлт, явцын талаар ТУЗ-ийн дарга, гишүүдийг мэдээллээр хангах, ТУЗ-ийн бичиг хэргийг хариуцан хөтлөх;
3. Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, Гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль, эрх зүйн болон СЗХорооноос хүлээн зөвшөөрөгдсөн бусад мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
2. Тухайн албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Санхүүгийн салбарт 2-аас доошгүй жил ажилласан байх;
4. Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Анкет /төрийн албан хаагчийн/
3. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
4. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
5. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
7. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/
8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
9. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт /E-tax.mta.mn/
10. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
11. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Анкет, материалыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Төрөл: Бүтэн цагийн
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр 14 давхар 1401, 1402 тоот.
Утас : 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: https://www.zangia.mn/job/_53maap5-fz
2024-11-20
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Комплайнсын мэргэжилтний ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, стандарт, компанийн дотоод дүрэм журамтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, нийцүүлэх ажиллагааг зохион байгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд байгууллагын газар, хэлтэс, нэгжид дэмжлэг үзүүлэх, комплайнсын зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, хууль эрх зүй, банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль, аудит, дотоод хяналт шалгалт, комплайнсын чиглэлээр мэргэшсэн байх;
- Асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, шуурхай ажиллах болон багаар эсхүл бие даан ажиллах, хариуцлага хүлээх чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Төрийн албан хаагчийн анкет болон CV;
2. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
4. Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
6. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой. Анкет, материалыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-14200, 48-р байр, 14 давхарт 1401,1402 тоот
https://www.zangia.mn/job/_79yrko9j5w
ХОЛБОО БАРИХ:
Утас : 7711-7977
2024-10-30
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
VACANCY ANNOUNCEMENT
Objective and Purpose of the Assignment
The Government of Mongolia has received financing from the Asian Development Bank (ADB), Green Climate Fund (GCF) and High-Level Technology Fund (HLT) toward the cost of the Ulaanbaatar Green Affordable Housing and Resilient Urban Renewal Project (AHURP). The objective of the project is to transform the highly climate-vulnerable and heavily polluting peri-urban areas of Ulaanbaatar (ger areas) into low-carbon, climate resilient and affordable eco-districts. More information about the project can be obtained from https://www.adb.org/projects/49169-002/main.
The Municipality of Ulaanbaatar (MUB) will act as Executing Agency, with responsibility for implementation supported by one Project Management Office (PMO) and one Project Implementation Unit (PIU). The “DBM asset management SC” LLC (DBM-AMC) will serve as PIU and will be responsible for the establishment and management of the Eco-district and Affordable Housing Fund (EDAF) and the implementation of the FIL component of the project.
CERTIFIED PUBLIC ACCOUNTANT
A. Scope of work
The Certified Public Accountant will be responsible for carrying out overall accounting, financial management and disbursement activities of the project under the supervision of the Fund manager and ensure that financial management and disbursement procedures are conducted in accordance with the policies and procedures of the Government of Mongolia (GOM) and ADB. The Accountant will report to fund manager, and if applicable, MUB, Ministry of Finance (MOF) and ADB. Required inputs are 72 person-months on a full-time basis and the contract will established on a yearly basis.
B. Detailed Tasks and/or Expected Output
The Certified Public Accountant will report to the Fund manager and perform following duties, but not limited to these only:
(i) Efficiently execute financial procedures and processes and ensure proper management and disbursement of the project funds following a sound accounting, budgeting, financial control and audit procedures in line with policies and procedures of ADB and GOM;
(ii) Design an appropriate debt instrument disbursement procedure, providing advice and guidance in enhancing the capacity of PIU in achieving development results of the project and monitoring the adequacy of PIU internal control and accounting capability;
(iii) Undertake the setting up of proper financial management system and application of budgeting, book keeping, financial planning and reporting;
(iv) Assist and support the PIU in preparing tables of cost estimates, allocations, and withdrawal of loan proceeds, planned contract award and disbursement S-curve;
(v) Ensure that the project’s Financial management action plan is implemented and updated as needed based on the project’s implementation progress;
(vi) Prepare budgets and projections in line with project planned activities, and update the budget based on revised project activities to ensure the budget is realistic reflection of planned activities;
(vii) Maintain the project bank account(s) and ensure all financial transactions are booked and recorded timely and accurately and prepare and compile financial reports that are compliance rules and procedures of GOM and ADB;
(viii) Prepare withdrawal applications, statement of expenditure and supporting documents in accordance with ADB disbursement guidelines and the government procedures;
(ix) Monitor the project expenditures, prepare and consolidate all request for payments based on review and control of all payment documents, invoices, and supporting documents and carry out the process of approval for payment release;
(x) Prepare periodic financial statements and reports under IFRS and in accordance with Mongolian law and regulations for internal and external audits, and take prompt remedial actions in respect to irregularities detected by the Auditor;
(xi) Ensure that all documents, information, and supporting materials are kept in safe custody and are readily made available to the ADB and the auditors;
(xii) Ensure compliance with the financial covenants of the project;
(xiii) Provide any other FM-related support not mentioned above, but related to the project, as assigned by the Fund manager and executive management;
C. Output/deliverables
Periodic (monthly, quarterly, yearly) financial reports, financial and disbursement plans and other necessary financial management documents;
D. Required Qualifications, Skills, Expertise and Experience
-Minimum of Bachelor’s degree in accounting, finance, public finance management or related fields; (preferable if candidate is a holder/candidate of CPA or ACCA program);
-At least 5 years of practical experience in investment evaluation, project assessment, project accounting and financial management;
-Demonstrative work experience in project financial management with ADB or other international development organizations;
-A solid understanding of project implementation policies and procedures adhered by the Government and ADB;
-Excellent communication, interpersonal and team work skills; and
-Strong oral and written Mongolian and English proficiency;
Application Submission Procedure:
Interested candidate should submit an application consisting of the following documents, prepared in English and Mongolian language:
*Cover letter explaining the reasons for applying to the position, describing how the candidate’s qualification, skills and work experiences meet the selection criteria
*Curriculum Vitae
*Two reference letters from previous employers, and
*Notarized copies of all diplomas and certificates;
All documents should be enclosed in a sealed envelope that indicates the applied position, and delivered to the below address by 12:00 PM on 30 October 2024.
https://www.zangia.mn/job/_0_it37a18b
2024-10-12
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компани болон удирдаж буй сангуудын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах бодлогыг тодорхойлох, НББ-ийн стандарт, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд компани болон сангуудын төлбөр тооцоо, бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв хөтөлж тайлагнах, удирдлагыг санхүүгийн бодит мэдээллээр хангах.
Ажлын байрны шаардлага:
1. Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Монгол улсад бүртгэлтэй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байх;
3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
4. Нягт нямбай хариуцлагатай;
5. Тогтвор суурьшилтай ажиллах;
6. Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх;
7. Хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажиллаж байсан болон Олон улсын ACCA, CFA, татварын итгэмжлэгдсэн зөвлөх зэрэгтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Анкет /төрийн албан хаагчийн/
3. Товч намтар /CV/
4. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
8. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт E-Mongolia/
9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia/
10. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт /E-tax.mta.mn/
11. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
12. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Бусад хууль тогтоомжид заасан шалгуурыг хангасан байх.
Дараах шаардлагыг хангасан тохиолдолд давуу тал болно:
1. Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, хөрөнгө менежментийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай байх;
2. CFA буюу Мэргэшсэн санхүүгийн шинжээчийн цол авсан эсхүл 2 дугаар шатны шалгалтад тэнцсэн байх.
Анкет, материалыг 2024 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Төрөл: Бүтэн цагийн
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр 14 давхар 1401 тоот.
Утас : 77117977
И-мэйл: /info@dbmamc.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: https://www.zangia.mn/job/_3-2fzci6+c
2024-10-09
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Job description
VACANCY ANNOUNCEMENT
Objective and Purpose of the Assignment
The Government of Mongolia has received financing from the Asian Development Bank (ADB), Green Climate Fund (GCF) and High-Level Technology Fund (HLT) toward the cost of the Ulaanbaatar Green Affordable Housing and Resilient Urban Renewal Project (AHURP). The objective of the project is to transform the highly climate-vulnerable and heavily polluting peri-urban areas of Ulaanbaatar (ger areas) into low-carbon, climate resilient and affordable eco-districts. More information about the project can be obtained from.
The Municipality of Ulaanbaatar (MUB) will act as Executing Agency, with responsibility for implementation supported by one Project Management Office (PMO) and one Project Implementation Unit (PIU). The “DBM asset management SC” LLC (DBM-AMC) will serve as PIU and will be responsible for the establishment and management of the Eco-district and Affordable Housing Fund (EDAF) and the implementation of the FIL component of the project.
1. FINANCE RISK SPECIALIST 2. Scope of workThe Finance Risk Specialist/Analyst will be responsible for carrying out overall financial and investment risk management activities of the project under the supervision of the Fund manager and ensure that risk management and compliance operation is conducted in accordance with the policies and procedures of the Government of Mongolia (GOM) and ADB. The Finance Risk Specialist/Analyst will report to fund manager, and if applicable, MUB, Ministry of Finance (MOF) and ADB.
1. Detailed Tasks and/or Expected OutputThe Finance Risk Specialist/Analyst will report to the Fund manager and perform following duties, but not limited to these only:
• develop the existing risk management practices and ensure greater coordination and more focused risk management across the PIU and EDAF; designing and implementing an overall risk management process for the PIU, which includes an analysis of the financial impact on the PIU and EDAF when risks occur and establishing the level of risk, the PIU are willing to take; • developing the financial models, payment schedules and risk evaluation of the green bond contracts to be established with qualified commercial banks; • ensure that EDAF’s operations are adhering to prudential requirements, relevant laws, rules and regulations, provide expert analysis and proposals for risk management and mitigation, provide consistent reports to the fund manager and fund shareholders; • conducting the due diligence, financial assessment and cash flow analysis of the financial capacity of building developers in accordance with PAM; • conduct due diligence, risk analysis and assessments on real estate, mortgage loans, land valuations. • assist the finance, investment and compliance experts foreseen under the Sustainable Green Finance Support consulting package to identify project risks and set up a risk management system /RMS/ to be used during the implementation; • ensure that the project’s risk management plan is implemented and updated as needed based on the project’s implementation progress; and prepare periodic updates to the risk managements plan under the guidance of the MUB, ADB and Steering Committee and undertake the relevant approval processes for finalization and constantly report to the project stakeholders; • undertake the setting up of financial and risk management system and application of investment portfolio management and risk management planning and reporting and have responsibility for compiling and preparing the program financial and risk management progress reports as required by ADB; • provide relevant inputs to the formulation of the project implementation documents; • ensure that the project’s financial and risk management action plan is implemented and updated as needed based on the project’s implementation progress; • ensure compliance with the financial covenants of the project and reviewing any new major contracts or internal business proposals and building risk awareness amongst staff by providing support and training within the PIU; • provide any other risk management related support not mentioned above, but related to the project, as assigned by the Fund manager and executive management; 1. Output/deliverables • Periodic (monthly, quarterly, yearly) financial reports, financial and disbursement plans and other necessary financial management documents;Job requirements
1. Required Qualifications, Skills, Expertise and Experience • Minimum of Bachelor’s degree in finance, banking and other relevant disciplines; (preferable if candidate is a holder/candidate of FRM, CFA program) • Minimum of 5 years relevant experience to project implementation, risk management, financial administration, and other related work experience; • At least 3 years of practical experience in project management or risk management-related work experience in projects financed by ADB and other international financial institutions; • Experience working to regulatory and project deadlines and maintaining effective strategic partnerships with key stakeholders, internal and external; • Strong background in and understanding of the governance and compliance obligations of the investment and asset management companies and a solid understanding of project implementation policies and procedures adhered by the Government of Mongolia and ADB; • Strong commercial and financial awareness in the planning of large-scale complex and varied portfolio. • Excellent communication, interpersonal and team work skills; and • Strong oral and written Mongolian and English proficiency;Application Submission Procedure:
Interested candidate should apply consisting of the following documents, prepared in English and Mongolian language:
Additional information
All documents should be enclosed in a sealed envelope that indicates the applied position, and delivered to the below address by 18:00PM on 09 October 2024.
Address: Sukhbaatar District, Baga toirog, Ulaanbaatar Mongolia
Please note that the submitted documents will not be returned to the applicants. Only short-listed candidates will be contacted.
Other details
Location: Ulaanbaatar city, Sukhbaatar district
Field: Banking, Finance and Bookkeeping
Level: Mid-Level management
Type: Full-time
Contact info: Phone +976 77117977
https://www.zangia.mn/job/_n02hc55kxi
info@dbmamc.mn
2024-10-09
Дууссан
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын мэргэжилтэн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
1. Компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх, үйл ажиллагаа болон санхүүгийн нийцтэй байдалд дотоод аудитын шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, дүгнэлт зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хангуулах,
2. Дотоод аудитын үйл ажиллагааг сайжруулах, үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах процесс, бодлого, журамд тасралтгүй сайжруулалт хийх.
3. Компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
2. Дотоод аудитораар ажиллаж байсан туршлагатай (мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх)
3. Мэргэшсэн аудитор байх;
4. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
5. Ял шийтгэлгүй байх;
6. Мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх;
7. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх эрх авсан байх;
8. Олон улсын CIA, ACCA, CFA, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөх зэрэгтэй бол давуу тал болно.
Ерөнхий ур чадвар:
1. Харилцааны ур чадвартай
2. Уян хатан, дасан зохицох чадвартай
3. Багаар хамтран ажиллах чадвартай
Мэргэжлийн ур чадвар:
1. Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
2. Тооцоолол, судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай
3. Тайлан боловсруулах, тайлагнах чадвартай:
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Анкет /төрийн албан хаагчийн/
3. Товч намтар /CV/
4. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia - 2 хувь/
6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /2 хувь/
7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
8. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/
9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж БАЙГАА эсэх тодорхойлолт /E-Mongolia/
10. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж БАЙСАН эсэх тодорхойлолт /E-Mongolia/
11. Зээлийн мэдээллийн лавлагаа, эсхүл хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /E-Mongolia/
12. Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ үзүүлэх эрхийн үнэмлэх
13. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
14. Ажлын байранд тавигдах шаардлагыг хангасныг нотлох бусад баримтууд ;
Анкет, материалыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Төрөл: Бүтэн цагийн
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр 14 давхар 1401, 1402 тоот
Холбоо барих утас: 77117977
И-мэйл: info@dbmamc.mn
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Доорх линкээр орж материалаа ирүүлээрэй.
https://www.zangia.mn/job/_1ac2q8fir8
Материалыг доорх хаягаар ирүүлж болно.
myagmarsuren@dbmamc.mn
2024-10-09
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийг өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
1. Компанийн урт, дунд, богино хугацааны бодлого чиглэлийг тодорхойлох, зорилгод хүрэх стратеги, бизнес төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлыг зохион байгуулах, тухайн үүсгэн байгуулах сангийн хөрөнгө оруулалтын бодлого, бусад баримт бичгийг боловсруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах, хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө бүрэн хариуцаж, ажлын үр дүнгээ тогтмол тайлагнан, дүгнүүлэх зэргээр компанийн үндсэн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулах;
2. Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, компанийн дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, үүрэг, даалгаврын хэрэгжилт гүйцэтгэлийг хангуулах, компанийн дотоод журам, заавар, аргачлал, бусад шаардлагатай эрх зүйн акт болон хүний нөөцийн бодлогыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
3. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Эдийн засгийн болон санхүүгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх;
2. Банк, санхүүгийн салбарт 10-аас дээш жил ажилласан байх ба үүнээс 5-аас дээш жил удирдлагын түвшинд ажилласан ажлын туршлагатай байх;
3. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх;
4. Бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй байх;
5. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
6. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх эрх авсан байх;
7. Компанийн засаглалын гэрчилгээ авсан байх;
8. Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний чадвартай байх;
9. Удирдан зохион байгуулах, асуудалд дүн шинжилгээ хийх, зөв шийдвэр гаргах, манлайлал болон харилцааны зөв хандлага, өндөр ур чадвартай;
10. Бусад хууль тогтоомжид заасан шалгуурыг хангасан байх.
Дараах шаардлагыг хангасан тохиолдолд давуу тал болно:
1. Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, хөрөнгө менежментийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай байх;
2. CFA буюу Мэргэшсэн санхүүгийн шинжээчийн цол авсан эсхүл 2 дугаар шатны шалгалтад тэнцсэн байх.
Сонгон шалгаруулалт явуулах үе шат, үр дүнг үнэлэх журам:
1. Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмын 5.1-д заасан үе шатаар явагдана.
2. Сонгон шалгаруулалтын үр дүнг дараах байдлаар үнэлнэ.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Анкет /төрийн албан хаагчийн/
3. Товч намтар /CV/
4. Цээж зураг /3х4 хэмжээтэй/
5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
7. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт (E-tax.mta.mn/Харьяа дүүргийн Татварын хэлтэс)
8. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (E-Mongolia/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар)
9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia/Цагдаагийн ерөнхий газар)
10. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia/Цагдаагийн ерөнхий газар)
11. Өмнө ажиллаж байсан 1-ээс дээш байгууллагын тодорхойлолт
12. Ажлын байрны шаардлагыг хангасныг нотлох баримтууд эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
Анкет, материалыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Төрөл: Бүтэн цагийн
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр 14 давхар 1401, 1402 тоот
Холбоо барих утас: 77117977, 99015222, 94938991
И-мэйл: info@dbmamc.mn
Веб сайт: http://www.dbmamc.mn/
https://www.zangia.mn/job/_ksxu8qhtil
2024-10-09
Дууссан
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хөрөнгө оруулалт менежментийн компани болон түүний удирдах сангуудад учирсан болон учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар санал, зөвлөмж гаргах, удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага • Санхүү, эдийн засаг, эрсдлийн удирдлага, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Банк, Санхүүгийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх; • Судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай; • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн; • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай; • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай; • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай; • Харилцааны өндөр ур чадвартай; • Багаар ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Үнэт цаасны зах зээлд ажиллах эрх авсан байвал давуу тал болно.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
И-мэйл: info@dbmamc.mn
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Материал хүлээн авах: https://www.zangia.mn/job/_dg49ecanfj