Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 01 14:00

Энэ сарын 30-ны байдлаар 14 мянга орчим харилцагчийн 686 тэрбум гаруй төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаад байгааг Монголын банкны холбоо мэдээллээ.

“COVID-19”-ийн тархалтын улмаас иргэдийн орлого тасалдаад байгаа энэ үед хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд зээлийн ангиллыг хэвээр үлдээж, зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлсэн байна. Хэдий тийм боловч энэ нь гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн эргэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэдгийг мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ