ТУЗ-ийн хараат бус гишүүн

О.Баярмагнай нь 2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2011 онд БНЭУ-ын Энэтхэгийн Их сургуулийг банк санхүү болон аудиторын чиглэлээр суралцаж дүүргэсэн. 

2004 оноос Хаан банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банканд зээлийн мэргэжилтэн, эрсдэлийн шинжээч, зээлийн хорооны даргаар тус тус ажиллаж байсан ба 2016 оноос  "МИК Холдинг" ХК-д дотоод аудит болон хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. 
Монголд эрсдэлд суурилсан аудитыг 2018 онд оруулж ирсэн, энэ чиглэлээр нийтдээ 10 гаруй жил олон улсад багшилсан туршлагатай. Мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын аудитын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Боловсролын хорооны даргаар ажилладаг.