Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 27 14:00

“COVID-19”-ийн тархалтын улмаас Энэтхэг улсын алтан эдлэлийн борлуулалт 25 жилийн доод түвшинд хүрч буурлаа.

Тус улс өнгөрсөн оны мөн үед 690 тонн алт, алтан эдлэлийг дотооддоо борлуулж байсан бол он гарснаас хойш энэ үзүүлэлт 30 хувиар огцом унасныг Энэтхэгийн Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн зөвлөлийн дарга мэдээлжээ. Энэ байдал дараагийн гурван сард ч үргэлжилнэ гэж таамаглаж байгаагаа тэрбээр онцолсон байна.

Шинэ төрлийн “коронавирус”-ээс сэргийлэх хүрээнд Энэтхэгийг бүхэлд нь хөл хорионд оруулах шийдвэрийг Засгийн газраас нь гаргасны дараа эрэлт тасалдаж, дэлгүүрүүдийн үйл ажиллагаа саатсанаар нөхцөл байдал улам муудах төлөвтэй болжээ.

Дэлхийн алтны зөвлөлийн мэдээллээс харахад хамгийн сүүлд 1995 онд л Энэтхэг улс ийм бага хэмжээний буюу 477 тонн алт борлуулж байсан түүхтэй ажээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ