“Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан” хувийн  хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр сэргээн байгуулах бэлтгэл ажлын хүрээнд бид сангийн бодлого, дүрэм, үйл ажиллагааны журам, зааврыг шинэчлэн боловсруулж “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-йн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын санг хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн. 


Уг шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан тус компани нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.14 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 254 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгүүлэх тухай журам”-ын 2 дугаар зүйлд тус тус заасны дагуу “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт” хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 539 дүгээр тогтоолоор бүртгүүлээд байна.


Тус сан нь стратегийн ач холбогдолтой, нийгэм эдийн засгийн үр ашиг бүхий дунд болон урт хугацааны төслүүдэд хөрөнгө оруулах, нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжтэй боловч бэлэн байдал хангагдаагүй төслүүдийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үндсэн зорилготой. Сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийн төслүүдэд тодорхойлсон үндсэн зорилгын хүрээнд ҮСХОС нь дараах хөрөнгө оруулалтын үндсэн чиглэлтэй байна.