ТУЗ-ийн гишүүн

С.Цэвэгмид нь ОХУ-ын Москва хотын Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургуулийг бакалавр, магистрын зэрэгтэйгээр эдийн засагч мэргэжлээр төгссөн, Австралийн Үндэсний их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 


Үнэт цаасны хороо, Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан ба одоогоор Монгол Улсын Хөгжлийн банкны Бизнес төлөвлөгөө, гүйцэтгэлийн хяналтын албанд ажилладаг. 


Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Японы үнэт цаасны зах зээлийн зохицуулагч байгууллагаас зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах нь”, “Үнэт цаасны төлбөр тооцоо, кастодианы үйл ажиллагааны зохицуулалт”, “Төслийн санхүүжилт”, “Макро эдийн засаг ба санхүүгийн зах зээл”, “Үнэт цаасны зах зээлийн хяналт, зохицуулалт” зэрэг сэдвүүдээр сургалт, семинарт хамрагдсан.