
Таныг “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Сан хариуцсан нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компани болон итгэмжлэн удирдаж буй сангуудын санхүүгийн тайлан балансыг олон улсын болон монгол улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу бэлтгэж, хяналт тавих, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх.
- Итгэмжлэн удирдаж буй хөрөнгө оруулалтын сангийн НББ-ийн үйл ажиллагаанд баримтлах бодлогыг тодорхойлох,
- НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх, тайлан балансыг цаг тухайд нь үнэн зөв гаргах, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгч болон татвар, харилцагч, холбогдох бусад байгууллагуудтай цаг тухайд нь төлбөр тооцоо хийх,
- Итгэмжлэн удирдаж буй хөрөнгө оруулалтын сангийн санхүүгийн бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хөтлөн явуулах,
- Сангийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн зардлыг төлөвлөх, санхүүжилт болон зарцуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон УАНС, АХБ-наас баримталж буй бодлого, журмын дагуу явуулах, санхүүгийн удирдлага, төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг ханган ажиллах,
- Санхүүгийн дотоод хяналтын системийг боловсронгуй болгох
Ажлын байрны шаардлага:
- Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Монгол улсад бүртгэлтэй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй байх;
- Хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажиллаж байсан болон Азийн хөгжлийн банк эсвэл бусад олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Англи хэлний аман болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
- Нягт нямбай хариуцлагатай;
- Тогтвор суурьшилтай ажиллах;
- Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх;
Бүрдүүлэх баримт бичиг:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Анкет /төрийн албан хаагчийн/
- Товч намтар /CV/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
- Боловсролын дипломын хуулбар
- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн үнэмлэхний хуулбар
- Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхийн хуулбар /хүчинтэй байх/
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахим болон цаасаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт архивт хадгалагдах тул буцаан олгохгүй.
Бусад
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 77117977
Материал хүлээн авах И-мэйл: /info@dbmamc.mn/
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-14200, Эко Интернэйшнл Тауэр, 23 давхар, 2305 тоот.
Зар мэдээ
- Сан хариуцсан нягтлан бодогч
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Эрсдэлийн шинжээч
- Худалдан авалтын мэргэжилтэн
- Ерөнхий нягтлан бодогч
- ЭХОНОССангийн үйл ажиллагаатай холбоотой ТОДРУУЛГЫН ХАРИУЛТ
- Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг сунгах тухай
- Банкны шалгаруулалтын тодруулгад өгөх хариу
- УРИЛГА
- FINANCE RISK SPECIALIST
- Request for quatation
- ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ /Оффисийн түрээсийн үйлчилгээ/
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ /Оффисийн түрээсийн үйлчилгээ/
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- CERTIFIED PUBLIC ACCOUNTANT
- Оффис менежер
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Ерөнхий нягтлан бодогч
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Тооцооны нягтлан бодогч
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зар
- Комплайнсын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн эрсдэлийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Дотоод хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Эрсдэлийн шинжээч сонгон шалгаруулалтын зар
- Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
