Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 276 дугаар тогтоолоор батлагдсан ““Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1 дэх заалт, “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д  зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд харшлаагүй байх;

3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

4. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

5. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан  “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д заасан шаардлага болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байх;

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);

3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;

4. Иргэний үнэмлэхийн хуулбар;

5.Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

6. Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);

7. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан болон байгаа эсэх лавлагаа;

8. Урьд нь ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;

9. Банк санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;

10. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

11. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхийн хуулбар;

12.Шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга материал авах

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

 

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг хүртэл  “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн info@dbmamc.mn цахим шуудан болон цаасаар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-14200, Эко Интернэйшнл Тауэр, 23 давхар 2305 тоот хаягт хүлээн авна.

Нэмэлт мэдээллийг компанийн 77117977 дугаарын утаснаас авна уу.

Зар мэдээ