Таныг “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн “Худалдан авалтын мэргэжилтэн” ажлын байранд урьж байна. Манай компани хөрөнгө оруулагчдад оновчтой хөрөнгийн удирдлагыг санал болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэг бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Компани болон түүний удирдаж буй сангуудаас хөрөнгө оруулалт хийж буй төслүүдийн худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Гадаадын зээл тусламжийн хөрөнгө, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухайн жилийн төсөл, арга хэмжээний жагсаалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, тайлагнах, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын удирдлага, хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Банк санхүү, олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагад төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын үнэлгээ, худалдан авах ажиллагаа болон бусад холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай;
- ҮЦЗЗ-ийн тухай хуулийн 69.2-д заасан мэргэжлийн холбооноос үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах эрх авсан байх;
- Төрийн худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээ авсан байх;
- Хөрөнгийн менежментийн компаниудын засаглал, дагаж мөрдөх үүргийн талаар ойлголттой, МУЗГ болон Азийн хөгжлийн банкны худалдан авах үйл ажиллагаанд баримталж буй бодлого, журмын талаар сайн мэдлэгтэй байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн;
- Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай;
- Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай;
- Харилцааны өндөр ур чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет болон CV
- Боловсролын диплом, сертификат, мэргэжлийн үнэмлэх
- Иргэний үнэмлэх
- Тухайн зарлагдсан ажлын байранд орохыг хүссэн өргөдөл
- Тодорхойлох захидал /хамгийн багадаа өмнөх нэг байгууллага байх/
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахим болон цаасаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт архивт хадгалагдах тул буцаан олгохгүй.
Холбоо барих:
Утас: 77117977
Имэйл: /info@dbmamc.mn/
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-14200, Эко Интернэйшнл Тауэр, 23 давхар, 2305 тоот.
Зар мэдээ
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Эрсдэлийн шинжээч
- Худалдан авалтын мэргэжилтэн
- Ерөнхий нягтлан бодогч
- ЭХОНОССангийн үйл ажиллагаатай холбоотой ТОДРУУЛГЫН ХАРИУЛТ
- Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг сунгах тухай
- Банкны шалгаруулалтын тодруулгад өгөх хариу
- УРИЛГА
- FINANCE RISK SPECIALIST
- Request for quatation
- ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ /Оффисийн түрээсийн үйлчилгээ/
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ /Оффисийн түрээсийн үйлчилгээ/
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- CERTIFIED PUBLIC ACCOUNTANT
- Оффис менежер
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Ерөнхий нягтлан бодогч
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Тооцооны нягтлан бодогч
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зар
- Комплайнсын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн эрсдэлийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Дотоод хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Эрсдэлийн шинжээч сонгон шалгаруулалтын зар
- Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
