Тодруулга №1: Банкны шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүргүүлэх эцсийн хугацааг сунгах боломжтой юу? Банк шалгаруулалтад оролцох эсэх шийдвэрээ гаргахдаа санхүүгийн үр ашгийн тооцоолол хийж, зохих хороодоор хэлэлцүүлэн танилцуулдаг тул 2025.12.22-ы өдрийн 16 цагт багтааж ирүүлэх боломжгүй байж болзошгүй. 

Тодруулгын хариу: Хүсэлт хүлээн авах эцсийн хугацааг Хүсэлт ирүүлэх урилгын 12.2-т заасны дагуу шаардлагатай бол сунгаж болно. Хэрэв энэ нь нээлттэй өрсөлдөөнт нөхцөлийг хангах үндэслэлтэй гэж үзвэл Банкны шалгаруулалтыг сунгах эсэх шийдвэрийг Ди Би Эм Ассет Менежмент ХХК гаргана.

Банкны дотоод журмын хүрээнд шийдвэр гаргах дараалал, үндэслэл тооцоог нягтлах, баримт бичгийг албажуулах хугацааг тооцож үзээд  Сонирхол илэрхийлэгчид өгөх зааврын 12.2-т заасны дагуу Сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авах хугацааг сунгаж болно.

Тодруулга №2: Банкны шалгаруулалтыг зарлахын өмнө банкнуудтай урьдчилсан хэлэлцээрт орж, тохиролцоонд хүрсэн үү?

Тодруулгын хариу: Энэхүү шатанд тус төслийн АХБ-ны нийтлэг шаардлагыг хангасан, үйл ажиллагааны төрөл, чиглэл, үйл ажиллагааны бодлого нь төслийн шаардлагад нийцсэн бөгөөд төсөлтэй хамтран ажиллах сонирхол бүхий чадавх бүхий банкуудын жагсаалт үүсгэх зорилготой. Ди Би Эм Ассет Менежмент ХХК нь банкуудтай урьдчилсан хэлэлцээр хийгээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн мэдээлэл, санал солилцох, төсөлд оролцох сонирхлыг тандан судлах үүднээс хэд хэдэн банкнуудтай уулзалт хийсэн болно. 

Сонирхол илэрхийлэгчид өгөх зааврын 4 дэх хэсэгт тайлбарласны дагуу шалгарсан банкуудтай байгуулах гэрээний нөхцөлүүдийг дараа нь тохиролцох ажил хийгдэнэ.

Тодруулга №3: Төслийн хүрээнд олгох хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны ипотекийн зээлээ МИК руу шилжүүлж, үнэт цаасжуулахаар болсон уу? ЭХОНОСС-ийн ипотекийн санхүүжилтийн схем тодорхой болсон уу?

Тодруулгын хариулт: Одоогоор Ди Би Эм Ассет Менежмент ХХК нь Төслийн хүрээнд олгох хөнгөлөлттэй нөхцөл бүхий ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулах схемийг МИК-тай эцэслэн тохиролцоогүй байна. ЭХОНОСС-ийн ипотекийн санхүүжилтийн схемийн талаарх саналыг банкны шалгаруулалтыг эцэслэсний дараа буюу гэрээ хэлэлцээрийн шатад солилцож, эцэслэх төсөөлөлтэй байна.

Тодруулга №4: Хамтын ажиллагааны гэрээ болон Нууц хадгалах гэрээг оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг банкны зүгээс илгээсний дараа нь байгуулах уу, эсхүл өмнө нь байгуулах уу? 

Тодруулгын хариу: Хэрэв шалгаруулалтын явцад банкны зүгээс Нууц хадгалах гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлбэл Ди Би Эм Ассет Менежмент ХХК талаас уг гэрээг байгуулахад татгалзах зүйлгүй болно. Хамтын ажиллагааны гэрээний хэлэлцээрийг банкны шалгаруулалтыг эцэслэсний дараагаар хийж гүйцэтгэх тул шалгаруулалтын шатад Хамтын ажиллагааны гэрээг байгуулахгүй.

Тодруулга №5: Банк МУЗГ-аас хэрэгжүүлж буй 6%-ийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны ипотекийн хөтөлбөрт зээлдүүлэгч санхүүгийн байгууллагаар оролцож буйг бататгахдаа зөвхөн МИК-аас гаргасан Тодорхойлох албан бичгийг хавсаргах шаардлагатай юу? МИК-аас албан бичиг гаргуулахад хугацаа алдах эрсдэлтэй байх тул МИК, Монголбанктай байгуулсан холбогдох гэрээг хавсаргаж болох уу?  

Тодруулгын хариу: Хэрэв Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэд хавсаргах холбогдох гэрээ нь тухайн банк МУЗГ-аас хэрэгжүүлж буй 6%-ийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт зээлдүүлэгч санхүүгийн байгууллагаар оролцдог болохыг нотлох баримт бичиг мөн бол МИК-аас Тодорхойлох албан бичиг гаргуулахгүй байж болно. 

Тодруулга №6: Банкны шалгаруулалтын баримт бичгийн 3-р хэсэгт ипотекийн зээл гэх тодотголтой маягтуудад арилжааны нөхцөлтэй орон сууцны зээлийн тоон мэдээллийг нөхөх үү, эсхүл МУЗГ-аас хэрэгжүүлж буй 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийн тоон мэдээллийг нөхөж бичих үү? Түүнчлэн ипотекийн зээл олголт хариуцсан удирдах албан тушаалтны мэдээллийг нөхөхдөө дээр дурдсан зээлүүдээс аль төрлийг нь хариуцсан мэргэжилтэн, захирлын мэдээллийг нөхөж бичих вэ? 

Тодруулгын хариу: Ипотекийн зээл гэх тодотголтой хүснэгт, маягтуудад Арилжааны нөхцөлтэй орон сууцны зээл болон 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийн холбогдох мэдээллийг тус тус ялган оруулна уу. Энэхүү мэдээлэлд үндэслэн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийн үнэлгээг хийхдээ тухайн банк нь ипотекийн зээлийн судалгаа хийх буюу иргэдийн зээлжих чадамжийг үнэлэх, магадлан шинжилгээ хийх, уг төрлийн зээл олгох эх үүсвэрийн нөөц бололцоог тус тус харгалзан үзэх зорилготой юм.

Ипотекийн зээл олголт хариуцсан Гүйцэтгэх болон удирдах албан тушаалтны мэдээллийг нөхөхдөө арилжааны нөхцөлтэй орон сууцны зээл болон 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийн олголт хариуцсан удирдах албан тушаалтны мэдээллийг тус тус бөглөнө үү. 

Тодруулга №7: ЭХОНОСС-ийн санхүүжилтийн бүтэц дээр нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй байна. Банк нь ипотекийн зээл болон хөгжүүлэгчид олгох зээлийн хүүг урьдчилан тооцоолж шийдвэр гаргалтад ашиглах шаардлагатай байгаа тул ЭХОНОСС-аас олгох бондын санхүүжилтийн эх үүсвэрийн өртөг болон дүнгийн талаар боломжит мэдээллийг өгч тусална уу.

Тодруулгын хариу: Банкны шалгаруулалтын шатад ямарваа нэгэн хэлбэрээр санхүүжилтийн нөхцөлийг тохирохгүй бөгөөд шалгаруулалт эцэслэгдсэний дараагаар Хөгжүүлэгчийн зээл болон Ипотекийн зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийг ерөнхийлөн тохиролцоно. Банкны шалгаруулалтын шатад ЭХОНОСС-тай хамтран ажиллах шаардлага хангах хамтрагч санхүүгийн байгууллагын хураангуй жагсаалтыг үүсгэх зорилготой.

Зар мэдээ