Шалгаруулалтад оролцох СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТийн урилга 

 

Огноо:

 2025 оны 12-р сарын 08-ний өдөр

Зээлийн дугаар, нэр

Loan 3695 MON: “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”

 Сонгон шалгаруулалтын  нэр:

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл (AHURP буюу цаашид ОНОСХШТ гэх)-ийн хүрээнд Эко-Хороолол ба Орлогод Нийцсэн Орон Сууцны Сан (EDAF буюу цаашид ЭХОНОСС гэх)-тай хамтрагч санхүүгийн байгууллагуудыг шалгаруулах

Сонирхлын захидал хүлээн авах эцсийн хугацаа:

 

2025 оны 12-р сарын 22-ны өдөр 16:00 цаг Улаанбаатарын цагаар

Урилгын дугаар

#202502

 

  1. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк "Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар  бүхий хотын  шинэчлэл салбар" төслийг санхүүжүүлэх зорилгоор зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн зарим хэсгийг сонгогдсон гэр хороололд эко-дахин төлөвлөлтийг бүтээн байгуулах үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчийг болон дэд төслийн ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр арилжааны банктай байгуулсан гэрээний дагуу зарцуулахаар төлөвлөж байна.
  1. ЭХОНОСС нь төсөлд оролцох, төслийг хамтран санхүүжүүлэх сонирхол бүхий арилжааны банкнуудыг энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Төслийн хүрээнд орон сууцны иж бүрэн барилгууд, гараж, хүлэмж, худалдаа үйлчилгээний барилга, оффис, бусад байгууламжууд, явган хүний болон дугуйн зам зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.
  1. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон бүх арилжааны банкууд оролцох эрхгүй.
  1. Энэхүү сонирхол илэрхийлэх урилгын иж бүрэн баримт бичиг нь Монгол хэл дээр, холбогдох гэрээний төслүүд нь Англи хэл дээр хавсаргагдсан.
  1. Сонирхлоо илэрхийлэх мэдэгдэл баримт бичгийг сонирхсон арилжааны банкуудаас 2025 оны 12-р сарын 22-ны өдрийн 16:00 цаг (Улаанбаатарын цаг) хүртэл хүлээн авна.
  1. Энэхүү урилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа асуулт, лавлагаа, гомдлыг ЭХОНОСС-д дараах цахим шуудангийн хаягаар илгээнэ үү:  zolboo@dbmamc.mn
  1. Сонирхлын захидал ирүүлэх хаяг нь:

                                                                                                                                                                    “Ди Би Эм ассет менежмент” ХХК

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бага тойруу - 14200, Эко Интернэйшл Тауэр, 23 дугаар давхар, 2305 тоот.

Холбоо барих хүн: Г.Золбоо /Худалдан авалтын мэргэжилтэн/

Утас: (976) 7711 7977, 99870770

Имэйл: zolboo@dbmamc.mn

Зар мэдээ