“ДИ БИ ЭМ АССЕТ МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 276 дугаар тогтоолоор батлагдсан ““Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1 дэх заалт, “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д  зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд харшлаагүй байх;

3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

4. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

5. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д заасан шаардлага болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);

3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;

4. Иргэний үнэмлэхийн хуулбар;

5.Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

6. Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);

7. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан болон байгаа эсэх лавлагаа;

8. Урьд нь ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;

9. Банк санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;

10. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

11. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхийн хуулбар;

12.Компаниас шаардсан бусад материал

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

 

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг хүртэл  “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн info@dbmamc.mn цахим шуудан болон цаасаар Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойрог, 48 дугаар байр, 14 давхар, 1401 тоот хаягт хүлээн авна.

Нэмэлт мэдээллийг компанийн 77117977 дугаарын утаснаас авна уу

Зар мэдээ