АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

dbmamc.mnТаныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийг өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

  1. Компанийн урт, дунд, богино хугацааны бодлого чиглэлийг тодорхойлох, зорилгод хүрэх стратеги, бизнес төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлыг зохион байгуулах, тухайн үүсгэн байгуулах сангийн хөрөнгө оруулалтын бодлого, бусад баримт бичгийг боловсруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах, хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө бүрэн хариуцаж, ажлын үр дүнгээ тогтмол тайлагнан, дүгнүүлэх зэргээр компанийн үндсэн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулах;
  2. Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, компанийн дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, үүрэг, даалгаврын хэрэгжилт гүйцэтгэлийг хангуулах, компанийн дотоод журам, заавар, аргачлал, бусад шаардлагатай эрх зүйн акт болон хүний нөөцийн бодлогыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
  3. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Эдийн засгийн болон санхүүгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх;
  2. Банк, санхүүгийн салбарт 10-аас дээш жил ажилласан байх ба үүнээс 5-аас дээш жил удирдлагын түвшинд ажилласан ажлын туршлагатай байх;
  3. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх;
  4. Бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй байх;
  5. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
  6. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх эрх авсан байх;
  7. Компанийн засаглалын гэрчилгээ авсан байх;
  8. Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний чадвартай байх;
  9. Удирдан зохион байгуулах, асуудалд дүн шинжилгээ хийх, зөв шийдвэр гаргах, манлайлал болон харилцааны зөв хандлага, өндөр ур чадвартай;
  10. Бусад хууль тогтоомжид заасан шалгуурыг хангасан байх.

Дараах шаардлагыг хангасан тохиолдолд давуу тал болно:

  • Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, хөрөнгө менежментийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай байх;
  • CFA буюу Мэргэшсэн санхүүгийн шинжээчийн цол авсан эсхүл 2 дугаар шатны шалгалтад тэнцсэн байх.

Сонгон шалгаруулалт явуулах үе шат, үр дүнг үнэлэх журам:

  1. Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмын 5.1-д заасан үе шатаар явагдана.
  2. Сонгон шалгаруулалтын үр дүнг дараах байдлаар үнэлнэ.

dbmamc.mn

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Анкет /төрийн албан хаагчийн/
  3. Товч намтар /CV/
  4. Цээж зураг /3х4 хэмжээтэй/
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia /
  6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  7. Хувь хүний татварын өргүй тодорхойлолт (E-tax.mta.mn/Харьяа дүүргийн Татварын хэлтэс)
  8. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (E-Mongolia/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар)
  9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia/Цагдаагийн ерөнхий газар)
  10. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia/Цагдаагийн ерөнхий газар)
  11. Өмнө ажиллаж байсан 1-ээс дээш байгууллагын тодорхойлолт
  12. Ажлын байрны шаардлагыг хангасныг нотлох баримтууд эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

Анкет, материалыг 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.

Төрөл: Бүтэн цагийн

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-14200, 48 дугаар байр, 14 давхар 1401, 1402 тоот.

Утас : 77117977, 99015222, 94938991

И-мэйл: info@dbmamc.mn

Дараах холбоосоор анкет илгээх

"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ (zangia.mn)

Зар мэдээ