Бид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /G20/OECD/-ын зөвлөмж болгосон Компанийн засаглалын зарчим, НҮБ-ын Хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчим, Баялгийн сангийн үйл ажиллагааны Сантьягогийн зарчим, Олон улсын компанийн засаглалын сүлжээнээс гаргасан Байгууллагын хөрөнгө оруулагчдын хариуцлага болон Засаглалын глобал зарчим зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засаглал, хариуцлагатай хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийн үзэл санаа, зарчимд нийцсэн “Компанийн засаглалын зарчим”-ыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулан мөрдөж байна.

Энд дарж бүрэн эхээр нь танилцана уу.

Компанийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм журам бодлогын баримт бичгүүдийг боловсруулахдаа компанийн засаглалын үндсэн зарчимд нийцүүлдэг. Засаглалын зарчмыг хэрэгжүүлэхийн тулд дараах чиглэлд онцгой анхаарал хандуулдаг.


Чадварлаг хүчирхэг ТУЗ бүрдүүлэх
Ур чадвартай, ёс зүйтэй гүйцэтгэх удирдлага болон ажилтны баг бүрдүүлэх, мэргэшүүлэх, урамшууллын зохистой тогтолцоо бүрдүүлэх замаар тогтвор суурьшлыг хангах
Улс төрийн нам, санхүү эдийн засгийн аливаа бүлэглэл, хувьцаа эзэмшигчийн нөлөөнөөс хараат бусаар мэргэжлийн шийдвэр гаргах замаар улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оруулах хувь нэмэр, нийгэм эдийн засгийн болон байгаль орчинд үзүүлэх нөлөө, үр өгөөжтэй байдлыг харгалзан үзэж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг байх тогтолцоо бий болгох
Компанийн соёлын хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх, эрсдэлийн удирдлага, нийцлийн болон дотоод хяналтын зохистой тогтолцоо бүрдүүлэх, сонирхлын зөрчлөөс сэргийлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах