Эдийн засгийг төрөлжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм эдийн засгийн ач холбогдолтой, үр ашигтай томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэг бүхий “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийг 2017 онд Монгол улсын Хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компанийн хэлбэрээр үүсгэн байгуулсан.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8.6-д хөрөнгө оруулалтын менежментийн компани нь “Санхүүгийн зохицуулах хороо хүлээн зөвшөөрсөн аудитын компанитай аудитын дүгнэлт гаргуулах тухай гэрээ байгуулах” үүрэгтэй, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд 76.1.10-т “Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох” гэж заасны дагуу “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Нэг. Санал ирүүлэх аудитын компанид тавигдах шаардлага
- Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аудитын үйл ажиллагааг 5-аас доошгүй жил эрхэлсэн;
- Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй буюу ҮЦЗЗ-д оролцогчдод аудит хийх эрхтэй;
- Хөрөнгө оруулалтын менежментийн компанид аудитын үйлчилгээг үзүүлж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Аудитын ажлын 2-оос дээш жилийн туршлага бүхий 3-аас дээш орон тооны аудитортай, Аудитын багийг ахлах аудитор нь тухайн байгууллагадаа 2-оос доошгүй жил үндсэн ажилтнаар ажилласан;
- Аудитын олон улсын сүлжээний гишүүн эсвэл Монгол улс дахь салбар компани бол давуу тал болно.
Хоёр. Бүрдүүлж ирүүлэх материал
- Компанийн товч танилцуулга;
- Хүчинтэй тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Аудитын багийн танилцуулга, аудиторуудын ажлын туршлагын мэдээлэл, нотолгоо, аудитын багт ажиллах ажилтнуудын анкет болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт-/e-mongolia/-ын хамт;
- Аудитын хөтөлбөр /Хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр баг, ямар цар хүрээгээр, ямар хугацаанд ажиллахаа харуулсан ерөнхий төлөвлөгөө/;
- Хавсралт№02-ийн дагуу бүрэн мэдээллийг ирүүлэх.
Хөндлөнгийн аудитын ажлын даалгавартай Хавсралт№01-ээс танилцана уу. Шаардлага хангасан хуулийн этгээд холбогдох материалыг бүрдүүлж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагаас өмнө Oyundari@dbmamc.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: +976 77117977
“ДИ БИ ЭМ АССЕТ МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК

Зар мэдээ
- Оффис менежер
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Ерөнхий нягтлан бодогч
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Тооцооны нягтлан бодогч
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зар
- Комплайнсын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн эрсдэлийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Дотоод хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Эрсдэлийн шинжээч сонгон шалгаруулалтын зар
- Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР