ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь 2022 оны санхүүгийн тайланд хараат бус, хөндлөнгийн аудит хийлгэх зорилгоор аудитын байгууллагыг сонгон шалгаруулж, аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий саналаа ирүүлэхийг урьж байна.
Энэхүү аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээний хүрээнд “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хараат бус, хөндлөнгийн аудит хийж, холбогдох дүгнэлтийг гаргана.
Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь тус аудитын үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
- Сонирхолоо илэрхийлсэн албан бичиг
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй тухай нотлох баримт;
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх тодорхойлолт:
- Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
- Монгол улсын хуулийн дагуу татварын өргүй байх
- Аудитын багийн бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын зэрэг, мэргэшлийн гэрчилгээ, сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулсан ажлын туршлагыг нотлох баримт;
Уг шалгаруулалтад оролцох сонирхолтой байгууллага нь мэдүүлгээ тус компанийн info@dbmamc.mn цахим шуудангаар эсхүл бичгээр компанийн Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө-19, 12 давхрын 1214 тоот өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Бид оролцох сонирхлоо илэрхийлсэн аудитын байгууллагуудад тус компанийн холбогдох мэдээлэл болон ажлын даалгаврыг хүргүүлж, аудитын үйлчилгээ үзүүлэх үнийн санал авснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.3-т "Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно" гэж заасны дагуу худалдан авалт хийж зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулах болно.
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК
Веб сайт: http://www.dbmamc.mn/
Утас : 77117977

Зар мэдээ
- Оффис менежер
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
- Ерөнхий нягтлан бодогч
- Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан мэргэжилтэн
- Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу сангийн менежер
- Тооцооны нягтлан бодогч
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зар
- Комплайнсын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Нягтлан бодогч сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн эрсдэлийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Дотоод хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- Эрсдэлийн шинжээч сонгон шалгаруулалтын зар
- Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын зар
- Санхүүгийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зар
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
- Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
- НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР