НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

 “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/22 дугаар тогтоолоор тус компанийн эзэмшлийн суудлын автомашиныг “нээлттэй” дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Өмчлөгч: “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК

Марк: Toyota Land Cruiser 200

Үйлдвэрлэгдсэн огноо: 2014 он

Импортлогдсон огноо: 2014/11/06

Хөдөлгүүрийн багтаамж: B, 4461

Хөдөлгүүр: Дизель

Хурдны хайрцаг: Автомат

Өнгө: Хар

Дугаар: 8600 УБА 

2. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2023 оны 02 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө -19, 12 давхрын хурлын өрөө.

Тээврийн хэрэгслийн марк

8600 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн суудлын автомашин.

Худалдах доод үнэ

105,500,000 (нэг зуун таван сая таван зуун мянган) төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 15 хувь буюу 15,825,000 (арван таван сая найман зуун хорин таван мянга) төгрөг.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 7 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага:Төрийн банк

Дансны дугаар: 106000053396

Дансны нэр: “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК

Дэнчинг байршуулах хугацаа

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 хүртэл

 

3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанад оролцох хүсэлтийг бичгээр компанийн Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө-19, 12 давхрын 1214 тоот өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. 

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх хуулийн (этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ. 

4. Худалдах хөрөнгийн талаарх мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг хөрөнгийн өмчлөгч болох "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК-ийн 77117977 утсаар авна уу.  

 

ӨМЧ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ

 

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг энд дарж авна уу. 

 

dbmamc.mn