Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 11 10:40

БНХАУ-тай байгуулсан худалдааны эхний шатны хэлэлцээрийн хэтийн төлөвт эргэлзэж байгаагаа Дональд Трамп илэрхийллээ.

Энэ нь бүрэн эрхийн хугацаандаа хийсэн хамгийн том ажлуудынх нь нэгт тооцогдож байгаа юм. Цар тахлаас үүдэн БНХАУ-тай нөхцөл байдал ярвигтай байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө БНХАУ-ын Шадар сайд Лю Хэ болон АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхазер, Сангийн сайд Стивен Мнучин нар утсаар холбогджээ. Талууд худалдааны хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд таатай орчныг бүрдүүлж ажиллахаа нотолсон гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдээллээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ