Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 11 09:40

Европын Комисс Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад нэмээд байна.

Энэ талаар Монголбанк мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Монгол Улс тавдугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа ба хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны аравдугаар сард багтаан FATF-ийн стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ. FATF-ийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул “Саарал жагсаалт”-аас “Хар жагсаалт”-д орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ