Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явц

Санхүүжилт хүссэн төслийн судалгаа, шинжилгээ, үнэлгээг компанийн мэргэшлийн ур чадвар, туршлага бүхий баг хийдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь тухайн салбарын зөвлөхүүдийг гэрээгээр ажиллуулдаг.

Тус компани нь ХОС-д үйлчилгээ үзүүлж байгаа менежментийн компанийн хувьд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн, сонирхлын зөрчлөөс ангид, бие даасан хараат бус зарчмыг баримталдаг бөгөөд хөрөнгө оруулалтын шийдвэрийг ‘хамтын зарчим’-аар буюу Хөрөнгө оруулалтын хороогоор хэлэлцэж, зөвлөлдсөний үндсэнд гаргадаг.

Төслийн үнэлгээ хийх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь дараах үе шаттай байх бөгөөд энэхүү процесс нийт 45 өдрөөс багагүй хугацаанд үргэлжилдэг.

Санхүүжилт хүсэгчдэд зориулсан гарын авлагыг эндээс татна уу.