Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 05 08:30

“Оюу Толгой” ХХК I улиралд татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.доллар төлж, 105 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулсан талаар тайлагналаа.

“COVID-19” цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүдэн "Хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байна" гэж тус компани мэдэгдлээ. БНХАУ дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэгдүгээр болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч тал бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөснөөсөө илүү борлуулалт хийснээ “Оюу Толгой” ХХК тайлагналаа.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ