Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 04 16:00

АНУ-д өнгөрсөн долоо хоногт үхрийн мах бэлтгэл өмнөх оны мөн үеэс 37 хувиар буурсан байгааг тус улсын Хөдөө аж ахуйн яамны статистик харууллаа.

Энэ нь үхрийн мах бэлтгэх аж ахуйд хийсэн 10-15 хувийн хүчин чадлын сул зогсолтоос илүү өндөр дүнтэй байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл цаашдаа үйлдвэрлэлийн шугамууд эргэн нээгдсэн ч АНУ-ын зах зээлд мах нийлүүлэлт хумигдаж магадгүй байгааг илтгэж байна гэж шинжээчид тайлбарлалаа. Тус улсад өнгөрсөн долоо хоногт гахайн мах бэлтгэл 35 хувиар буурсан нь мөн л хүчин чадлын сул зогсолт 25-30 байсантай харьцуулахад өндөр дүн болоод байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ