Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 27 10:00

“Ирэх есдүгээр сар гэхэд 1.5 их наяд еврогийн хөрөнгө бүхий Европын сэргэлтийн сан байгуулах шаардлагатай байна. Хямралыг давахад энэ хэмжээний хөрөнгө хэрэгтэй” гэж Европын Эдийн засаг, санхүү хариуцсан комиссар Паоло Жентилони мэдэгдлээ.

Тэрбээр “Дэлхийн II дайнаас хойш маршалын төлөвлөгөө батлагдтал хоёр жил хүлээсэн шиг цаг алдаж болохгүй” гэдгийг онцолжээ. Европын Холбооны удирдагчид өнгөрсөн пүрэв гарагт цахим хурал хийж хямралыг давах нэгдсэн арга хэмжээг хэлэлцсэн юм. Хэдий тийм боловч хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ