Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 27 09:40

Аргентин улсын Засгийн газар 76 тэрбум ам.долларын өрөө дахин санхүүжүүлэх хувилбаруудыг судалж мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай цахим хурал хийж байна.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр “Blackrock”, “Ashmore” зэрэг 20 гаруй томоохон санхүүгийн байгууллагатай холбогджээ. Түүнчлэн Буэнос-Айрес мужийн захиргаа долоон тэрбум ам.долларын өрөө дахин санхүүжүүлэх судалгаа эхлүүлсэн байна. Хэдий тийм боловч одоогоор бага хүүтэй зээлийн санал авч чадаагүй гэж эх сурвалжууд мэдээллээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ