Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 23 15:00

БНХАУ-ын Далианы Таваарын биржид коксжих нүүрсний фьючерс үнэ 0.9 хувиар буурч, нэг тонн нь 1107 юань болсон байна.

Харин Австралийн биржид тавдугаар сарын фьючерс гэрээний үнэ 1.5 хувиар буурч, 124.3 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа юм. Эрчим хүчний нүүрсний үнэ БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон байдаг үнийн доод хязгаар болох 500 юаниас доош орж, 489 юань болоод байна. Тус улсад энэ оны II улиралд эрчим хүчний нүүрсний эрэлт есөн хувиар буурч, харин нийлүүлэлт таван хувиар өсөх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: blooombergtv.mn

Мэдээ