Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 23 14:30

БНСУ-ын автомашины экспорт дөрөвдүгээр сарын эхний 17 хоногт 48 мянга 800 орчим болсон нь жилийн өмнөхөөс 45.8 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Мөн тус улсын автомашины нийт гарц жилийн өмнөхөөс 19.2 хувиар буурч, 171 мянга 500 нэгжид хүрээд байна. “COVID-19”-ийн улмаас дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ саатаж, эрэлт буурсан нь үүнд нөлөөлсөн гэж БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам онцолжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ